Танилцуулга

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба

1980 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Иргэний Агаарын Тээврийг Удирдах Ерөнхий Газар / ИАТУЕГ/-ын дэргэд Нислэг техникийн улсын байцаан шалгах нэртэйгээр тус алба байгуулагдан ажиллаж ирсэн.

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны эрх зүйн үндсийг 1999 онд батлагдсан “Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хуулиар тогтоож өгсөн.

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагаанаас ангид бие даасан үйл ажиллагаа явуулах ба Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд ажилладаг.

Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь Чикагогийн Конвенцийн Хавсралт 13, Документ 9756, Иргэний Нисэхийн тухай Монгол Улсын Хуулийн 9 дүгээр бүлгийн дагуу иргэний агаарын хөлөг түүнтэй холбогдсон осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх үйл ажиллагааг явуулна. Шинжлэн шалгах ажиллагаа нь осол, зөрчил давтагдан гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд хэн нэгнийг буруутгахад чиглэгдэхгүй.

осол зөрчлийн мэдээлэл

(албан ёсны)

more

осол зөрчлийн мэдээлэл

(сайн дурын)

more

24 цагийн турш мэдээлэл авах утас

  • Tel:976-95953399
  • Fax:976-70049974
  • Mail:aaib@aaib.gov.mn

хандалтын мэдээлэл

Flag Counter